ӨНӨӨДӨР: Боксын ААШТ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт 

  • Монгол Улсын Консерваторид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

10.00 цагт 

  • ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт 

  • АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974

11.30 цагт 

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт 

  • “Буянт-Ухаа” спорт цогцолборт Сонирхогчдын боксын ААШТ болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top