ӨНӨӨДӨР: “Монгол бахархлын өдөр”-ийн талаар мэдээлнэ
09.00 цагт
- Монголын хүүхдийн ордонд “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөн болно. Утас:11325044
- “Шангри-Ла” зочид буудалд Сэтгэцийн эрүүл мэндийн албыг үүсгэн байгуулсны 90 жилийн ойд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт
- МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллах гэрээ байгуулах, магистрын хамтарсан тэтгэлэг гардуулах ёслол болно.
14.40 цагт
- Тусгаар тогтнолыг ордонд Б.Догмид зохиолчийн БНМАУ гарамгай баатар Лодонгийн Дандарыг гол дүр болгосон “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт болно. Нээлтэд Ерөнхий сайд оролцоно.
Төрийн ордонд
09.00 цагт
- Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсад газрын сайн засаглалыг бэхжүүлэх “НЭС МОНГОЛ” платформын нээлтийн уулзалт болно.
10.00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт
- Иргэний танхимд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар нар “Монгол бахархлын өдөр”-ийн талаар мэдээлнэ.
“Чингис” зочид буудалд
09.30 цагт
- “Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц” хурал болно.
14.00 цагт
- Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно. Утас: 99115624
Top
Сэтгэгдэл ( 0 )