Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Нөгөөтээгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх автомашинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхэллээ.
Эхний ээлжинд төвийн зургаан дүүргийн Ерөнхий боловсролын 27 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөж байна.
Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийсэн ба байршил тогтоох чип мөн суурилуулжээ. Эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой гэсэн үг. Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ чинь харин санаачилгатай зөв ажил байна. Түгжрэлээс гадна хүүхдүүийн тав тух, аюулгүй байдалд бүрэн нийцсэн ажил байна. НЗД-д баяр хүргэе. Сэтгэл зүтгэл байвал болохгүй бүтэхгүй ажил үгүй гэдгийг харууллаа.