Монгол, америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Кембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.

Хүүхдийн аз жаргал, баяр баясгалан, чөлөөт сэтгэлгээг өөр орны өөр соёл, ёс заншилтай уран бүтээлч хүүхдүүдийн уран зургаас үзэж танилцах боломжтой юм. Үзэсгэлэн "Монгол" арт галерейд өнөөдөр /2019.11.15/ нээлтээ хийнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top