ӨНӨӨДӨР: “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

09:00 цагт 

  • “Пума Империал” зочид буудалд ЗГХЭГ, АТГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудын форум болно.
  • “Чингис” зочид буудалд “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сургалт болно.
  • Нийслэлийн Иргэний танхимд НЗДТГ-аас нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт 

  • МУИС-ийн Номын санд “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт 1990-2019” номын нээлт болно.
  • ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг сайжруулах сургалт зохион байгуулна. Утас: 99717977
  • МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг болно.
  • Монголын Хүүхдийн ордонд “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болно.
  • “Новотел” зочид буудалд “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт 

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II байранд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран “Энэтхэгийн хойд хэсэг, Гималайн хөндийн Инди-Монголойчуудын соёл, уламжлал ба Монголчууд, эртний хэлхээ холбоо, тэдгээрийн ижил төстэй байдал” хурал зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.
  • МҮХАҮТ-нд “Америкт экспортолъё” хурал болно.
  • Эрүүл мэндийн яамнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн МRI аппаратын гэмтлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт 

  • Улсын филармонийн байранд Улсын Филармонийн үзвэрийн 48 дахь жилийн нээлтийн тоглолт болон Баян Монгол чуулгын 50 жилийн баярын тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 70118012, 99196623, 88010854

13:30 цагт 

  • “Улаанбаатар” зочид буудлын “Хархорин” танхимд Монгол-ОХУ-ын Саха (Якут) болон Еврейн автономит мужийн бизнес уулзалт болно. Утас: 99049074

Төрийн ордонд

09:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, Шинэчлэл” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:40 цагт 

  • Төрийн түүхийн музейд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг хадгалуулах ёслол болно.

14:00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Blue Sky” зочид буудалд

08:00 цагт 

  • “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны үр дүнг танилцуулах хурал болно.

10:30 цагт 

  • ҮСХ-ноос “Статистикийн мэдээллийн үнэ цэн” сургалт зохион байгуулна.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт 

  • Иргэн Т.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11:30 цагт 

  • “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой шүүх хурлын шийдвэрийг танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top