ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

09:00 цагт 

  • “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.

10:00 цагт 

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  • Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044

11:00 цагт 

  • Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас: 99179899
  • ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297

12:00 цагт 

  • ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөнө. Утас: 99063902

14:00 цагт 

  • “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.
  • МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

16:00 цагт 

  • ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах ёслол болно.

17:30 цагт 

  • НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт 

  • УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ.

11:30 цагт 

  • “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-аас өвөлжилт хүндэрч, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлнэ.

12:00 цагт 

  • Иргэн С.Мишиг “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.

12:30 цагт 

  • МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13:00 цагт 

  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.118.174) 2019 оны 11 сарын 21

bushuuhan shalgaad turuus zailuulah heregtei!!!!!nyamdorj nartai hamt!!!!!turuu manangaas shuurhai cevereleh heregtei

0  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 11 сарын 21

bushuuhan shalgaad turuus zailuulah heregtei!!!!!nyamdorj nartai hamt!!!!!turuu manangaas shuurhai cevereleh heregtei

0  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 11 сарын 21

bushuuhan shalgaad turuus zailuulah heregtei!!!!!nyamdorj nartai hamt!!!!!turuu manangaas shuurhai cevereleh heregtei

0  |  0
Top