ӨНӨӨДӨР: Нийслэлийн прокурорын газрын гадна суулт зарлана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09:00 цагт 

  • Удирдлагын академийн В байранд “Иргэдийн оролцоо II” форум болно.

10:00 цагт 

  • “Новотел” зочид буудалд “Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь” семинар болно. Утас: 90910510

10:30 цагт

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсээс Жендерийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • Нийслэлийн прокурорын газрын гадна иргэн н.Ганболд суулт зарлана.

11:30 цагт

  • СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд иргэдээсээ уучлал гуйж, огцрохыг шаардсан тайван жагсаал эхэлнэ. "Содон" хорооллоос СХД-ийн ЗДТГ хүртэл жагсаж, шаардлагыг Засаг дарга Ж.Сандагсүрэнд өгнө. Утас: 95157170

14:00 цагт 

  • Соёл, урлагийн газрын хурлын танхимд “Соёлын тухай хуулийн хэрэгжилт телевизийн орчинд” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99849000

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top