ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох ЭМИЙН ЖАГСААЛТ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолоор Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгодог 170 гаруй эмийн жагсаалтыг шинэчилсэн билээ. 

Үүнтэй холбогдуулж Монголын Эм хангамжийн байгууллагын холбооноос өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийж, тус жагсаалтад орсон эм, эмийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Монос”-ын эмийн сангаас авахаас өөр сонголтгүй болгосон журам батлагдсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. 

Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү "Аль ч оронд монопол зах зээлийг хязгаарладаг. Энэ нь нийт ард иргэдийн эрүүл мэндэд хор хохиролтой. “Монос”-ын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож, тус газрын эмийг авахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа нь иргэдийн эрүүл явах эрхийг зөрчиж байна" гэж тус холбооныхон МЭДЭГДЭЛ хийсэн. 
 



Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын газраас энэ асуудлаар мэдэгдэл хийж, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг танилцуулж, мэдэгдэл тайлбар хийлээ. 

Мэдэгдэлд "Манай улс бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнэтэй эм хэрэглэж байгаа нь үнэн. Эрүүл мэндийн байгууллага нь иргэдэд хүргэх эмийн хүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн эрсдэлийг багасгах зорилгоор эмийн хөнгөлөлтийн төсвийг жилээс жилд нэмэгдүүлж ирсэн. Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагууд эмийн үнийг өөрсдөө тогтоож, үнээ хэт их нэмж байгаагийн улмаас иргэдэд эмийн үүдэлтэй санхүүгийн бэрхшээл буурахгүй байна. Эрүүл мэндийн даатгалаас олгож байгаа эмийн хөнгөлөлт нь иргэдэд тогтвортой үнэтэй, чанартай эмээр хангах зорилготой. Иймд манай байгууллага хөнгөлөлттэй олгох эмийн үнийн дээд жишгийг тогтоосон нь өнөөг хүртэл эмийн үнээ өөрсдийн дураар тогтоож байсан эмийн сангуудын бухимдлыг төрүүлсэн бололтой. Эмийн үнийг тогтоохдоо эмийн гаалийн мэдүүлэгт үнэлгээ хийж, ижил аргачлалаар зохих жишгийг тооцон, хэт өндөр үнэтэй эмийн дээд хязгаарыг бууруулсан. Эмийн үнийн дээд хязгаар нь зөвхөн даатгалаас хөнгөлөлт авч байгаа эмд л үйлчлэх бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад эмээ зарах эрхэд халдаагүй болно" гэжээ.

Шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эм, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159, нийт 800 гаруй эм багтаж байгаа ба худалдааны нэрийн эмэнд дунджаар 20-80 үнийн хөнгөлөлтийг даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгох юм. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна.


ТАНИЛЦ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТ
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энх(66.181.161.53) 2020 оны 02 сарын 09

Эмийн ханган нийлүүлэхийг яаманд нь хариуцуулснаар юм

0  |  0
Badamaa(192.82.72.45) 2019 оны 12 сарын 04

Emnii une yagaad nemegdeed bnaa Zurhnii uvchtei daralt ihtei humuusiin uudag emuud undur unetei baidag Zarim chuhal emnuud hungulultund baidaggui Tbal:Ksarelto 20,mg tai 28,shirheg emiig 265000 -330000 -r avch uudag Manai emiinhen emiin unee get nemdeg End emiig Ulaan uudees 3100rubleer avsan asar yalgaatai bgaa biz Dee 280000 tetgever avdag hun emee avaad yu ch idehgui huvtsas umsuhgui bolj bna Uuniig amhaardag turn zasag eruul mendiin yam EMDaatgaliin gazar bna uu?

0  |  0
м(64.119.18.239) 2019 оны 12 сарын 03

эм авч болохгүй бн дарга нараа

0  |  0
Зочин(43.228.131.42) 2019 оны 12 сарын 03

B вирусны эсрэг Вемлиди 25 гр-тай эмийг урд нь хөнгөлөлтөөр 34500 төг. авдаг байсан чинь шинэчилсэн жагсаалтаар 57850 төг. авдаг болсон байна. Яагаад үнээ нэмж байгаа юм бэ. Ард түмэн ядуу хэвээрээ байгаа шүү.\n

1  |  0
Top