[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хэрхэн бүтэн өдрийн турш эрч хүчтэй байх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Намар болон өвлийн улиралд гадаа гэгээ ороогүй байхад сэрүүлэг дуугарч, гэртээ харих үед харанхуй болсон байдаг учир бүтэн өдрийн турш эрч хүчтэй байхад амаргүй болдог аж. Мөн хүнд эрч хүч бэлэглэдэг нарны гэрэл багасна. Гэхдээ энэ үед эрч хүч, өөдрөг байдлаа алдахгүй байхад туслах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
 

  • Өглөөг эрч хүчтэй угтаж, нойрноосоо амархан сэрэхийн тулд нойроо хангалттай авсан байх ёстой. 7-9 цаг унтсан байхад та маргаашийг нь эрч хүчтэй өнгөрүүлнэ. Мөн унтаж амрах орныхоо матрасыг зөв сонгож, унтлагын өрөөндөө байнга салхи оруулж байхаа мартуузай.
     
  • Өглөө сэрээд стакан ус уу. Усандаа лимон болон зөгийн бал нэмж болно. Энэ нь бодисын солилцоог эрчимжүүлж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална.
     
  • Бүлээн, хүйтэвтэр шүршүүрт ороод гэрээсээ гараарай.
     
  • Өглөөний цайндаа ногоо, бяслаг орсон хүнс хэрэглэ.
     
  • Хөдөлгөөний идэвхтэй бай. Сэлэх, йог, сунгалт хийх, боксоор хичээллэх зэргээс сонгоорой. Бүү залхуур. Завгүй бол гэртээ хөнгөн дасгалууд хийж, шатаар алхаж, явган зугаал.
     
  • Өөрийгөө бүү хүчил. Ядарч байгаа бол түр амар. 10-15 минут аяга кофе уунгаа тархиа амраах эрх өөртөө өг.
     
  • Орой нь өдөр амжуулсан ажил, хийсэн зүйлсээ бич. Өөрөөрөө бахархахад хэдэн минутыг зарцуулаад маргаашийн ажлаа төлөвлөөрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top