[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Давс бага хэрэглэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

“Өглөөг Өөртөө” булантай хамт байгаа танд баярлалаа. Өдөрт 5 гр давс хэрэглэх нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд аюулгүй хэрэглээ. Гэвч бид давсыг энэ хэмжээнээс хэтрүүлэх нь бий. Ингэснээр олон төрлийн өвчнийг өөртөө дууддаг. Давс бага хэрэглэснээр эдгээр дөрвөн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Наснаас шалтгаалсан мартамхай байдал

Цусан дахь натрийн түвшин өндөр байх тусам танин мэдэхүйн чадвар буурах эрсдэлтэй байдаг. Колорадо мужийн их сургуулийн судлаачид 5000 сайн дурынхныг хамруулан судалсны дараа ийм дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтын үр дүнгээс харахад 65-аас дээш насны хүмүүс давсны хэрэглээ нь хэтэрвэл наснаас шалтгаалсан мартамхай өвчин үүсэх эрсдэл 30 хувиар нэмэгддэг байна.

Бөөрний чулуу

Хэт их давс хэрэглэвэл бидний шээсэнд агуулагдах уургийн хэмжээ нэмэгддэг бөгөөд энэ нь бөөрний өвчлөл, чулуу үүсэхэд хүргэдэг. Одоо бөөр тань сайн ажиллаж байгаа ч давсны хэмжээгээ хянах хэрэгтэй.

Ходоодны шарх

Давсны хэт их хэмжээ нь дангаараа ходоодны шарх үүсгэхгүй ч салст бүрхэвч нь хелико бактериар гэмтсэн бол давс нь шарх үүсэх эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг.

Даралт ихсэх

Давс нь бидний биед шингэнийг барьдаг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагааг улам хүндрүүлдэг. Эцэст нь даралт ихсэхэд хүргэдэг. Хэрэв таны цусны даралт тогтмол 130/90 ба түүнээс дээш байвал давс бага идэх хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Ogt hereglehgui bol adim demee aldana

0  |  0
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Ogt hereglehgui bol adim demee aldana

0  |  0
Jag(59.153.115.79) 2019 оны 12 сарын 06

Thanks

0  |  0
Top