ӨНӨӨДӨР: “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган болно
09.00 цагт
- ЭМЯ-нд “Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт” эхэлнэ. Утас: 88027947
- ОБЕГ-т “Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтны цугларалт” болно.
09.50 цагт
- ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд “Физик, технологи-2019” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99717977
10.30 цагт
- Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтын талаар мэдээлнэ.
11.00 цагт
- МУИС-ийн Дугуй танхимд “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88919395
14.00 цагт
- “Blue Sky” зочид буудалд “Банкны салбарын шинэчлэл” онол, практикийн бага хурал болно. Утас: 91992520
- ЭМЯ-нд Сэргээн засах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 88027947
- Монголын Үндэсний музейд Монгол Улсын соёлын элч Ц.Уранчимэг “Өндөр гэгээн Занабазарын өв” сэдвээр лекц уншина.
Төрийн ордонд
08.00 цагт
- Их танхимд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган эхэлнэ.
09.00 цагт
- “Г” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт
- “Их Эзэн Чингис Хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт
- “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт
- “Их Эзэн Чингис Хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
15.00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )