ӨНӨӨДӨР: Орхон аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ
09:00 цагт
- МҮХАҮТ-д “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын чуулган болно.
- “Туушин” зочид буудалд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран "Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80881000.
10:00 цагт
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11:00 цагт
- “Оюу Толгой” компанийн байранд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн гишүүд тус уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
- Монголын үндэсний лавлагаа лабораторит Олон улсын Мерск байгууллагаас хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж хандивдага.
- Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461
- МУЗН-ийн байранд тус нийгэмлэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр "Бичил глобус" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- Засгийн газрын XI байранд Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, төрийн албыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт болно.
12:00 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д Орхон аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14:00 цагт
- Засгийн газрын XII байранд нийслэл, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 86007061
Top
Сэтгэгдэл ( 0 )