ӨНӨӨДӨР: Генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
09.00 цагт
- “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Утас: 86885060
10.30 цагт
- МҮОХ-нд Төрийн банкнаас "Токио-2020" зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх хоёр тамирчинд дэмжлэг олгоно.
11.00 цагт
- "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эко эрин үндэсний төсөл” ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт
- СТӨ-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.
Төрийн ордонд
09.00 цагт
- БОХХААХҮЯ-наас Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно. Утас: 88008781
- “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт
- ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
Top
Сэтгэгдэл ( 1 )
Зөв зөв