ТАНИЛЦ: Теле хичээл дамжуулах ТЕЛЕВИЗҮҮД ба ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ.

Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.
 

  • Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.
  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).


ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ЦАГИЙН ХУВААРЬ

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН /ЦЭЦЭРЛЭГ/ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ



ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД АНГИЙН /СУУРЬ БОЛОВСРОЛЫН/

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН / X, XI, XII /

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номинжин(202.126.89.151) 2020 оны 02 сарын 26

Заримдаа Юу ч ойлгохгүй юмк

1  |  0
uranaa(202.9.46.123) 2020 оны 02 сарын 26

heden tsagaas ehlel ve

2  |  1
mglhuu(82.233.228.208) 2020 оны 01 сарын 29

ene dotor online yavdag tv bn u? huuhduuddee uzuulye

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2020 оны 01 сарын 29

ene dotor online yavdag tv bn u? huuhduuddee uzuulye

0  |  0
зочин(66.181.161.115) 2020 оны 01 сарын 28

цэцэрлэгийн хичээлийн хуваарь хаана бна вэ\n

2  |  0
Top