ТВ8 телевиз VIII ангийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ дамжуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Хорио цээрийн үед ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн алдсан хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах замаар нөхөх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргажээ. Мөн гурав, дөрөвдүгээр улирлын таван удаагийн бямба гарагт хичээллэхээр болсон байна.

Бямба гарагт хичээллэх үеэр багш нарт илүү цагийн хөлс олгоно. Үүнд цэцэрлэгүүд хамаарахгүй юм байна.

Түүнчлэн Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ.

Ойрын өдрүүдэд теле хичээлийг бичиж, сонгогдсон 13 телевизэд тараах ба бэлдсэн контентуудаа давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж заах зохицуулалт хийх аж.

Түүнчлэн теле хичээлийг нөхөж үзэх боломжтойгоор зохицуулж, кабелийн болон орон нутгийн бусад телевизүүд дамжуулах бүрэн боломжийг олгох юм байна.
 

Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.
 

  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).


ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ХУВААРЬ
 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top