ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

10:00 цагт 

  • НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11:00 цагт 

  • Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
  •  АТГ-ын гадна талбайд иргэний нийгмийн байгууллагууд оффшор бүсээс Монгол Улсад орж ирсэн 300 тэрбум төгрөгийн талаар АТГ-ын удирдлагуудад асуулга тавина.
  • Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

11:30 цагт 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” аяны талаар мэдээлнэ.

12:00 цагт 

  • Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэний нийгмийн байгууллагууд ҮХЦ-ийн гишүүн Д. Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top