Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-аас “Саарал жагсаалт”-аа шинэчилснээ танилцуулжээ.
Эрчимтэй хяналтад орсон улс орнуудын энэхүү жагсаалтад 18 улс багтсан байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард буюу хамгийн сүүлд гаргасан жагсаалтаас Тринидад Тобаго хасагдсан ч шинээр долоон орон орсон байна.
“Саарал жагсаалт”
Албани
Багам
Барбадос
Ботсван
Гана
Исланд
Йемен
Зимбабве
Камбож
Маврикий
Монгол
Мьянмар
Никарагуа
Пакистан
Панам
Сири
Уганда
Ямайка
“Саарал жагсаалт”-ын орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэж, хууль дүрэмдээ өөрчлөлт хийснээр жагсаалтаас гардаг. 2019 оны 2, 7, 10 дугаар саруудад жагсаалтыг сольж байв.
Харин “Хар жагсаалт”-д Иран, БНАСАУ гэсэн хоёр улс оржээ.
Сэтгэгдэл ( 9 )
Энэ жагсаалтыг долларын эздийн гар хөл болсон FATF аас гаргадаг.Рио Тинто бол долларын эздийн луйварчин компани.Монголчууд Оюу толгойн талаар цор цор гээд байхаар энэ жагсаалтанд оруулсан.Одоо хар жагсаалтаар айлгаж байгаад монголбг цөлмөх бодлогоо хэрэгжүүлнэ.монголбын төр засаг бууж өнч хэрхэвч болохгүй.Балиар новшнууд
Jinhene shildguudtei tsug kkk
Ёстой яг гучин жил Монголыг удирдсан улс төрчдийн мэдлэг чадвар үнэн дүр төрхөөрөө харагдаж миний бодож явдаг болдыг баталгажуулж өглөө аа яя. Одоо та нар больцгоо. Мэдлэг чадвартай эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэдэд шилжүүл. Энэ жагсаалтанд оруулс ан та нар СУПЕР УЛС ТӨРЧИД МӨНӨӨС МӨН БОЛОЙ. хэ хэ хэ
Монголчуудын амьдрал Монгол орныг ингэж доош нь хийсэн эрх баригчид гайхалтай. Тэдний сэтгэл зүрх яаж ингэж ажиллаж чадаж байнаа . ГАЙХАМШИГТАЙ .
Зимбабве Ботсван гээл африкийн буурай орнуудтай мөр зэрэгцэн алхаж яваа Монгол улс гайхалтай.