Италийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сери А” лигийн бүх багуудын бэлтгэлийг тавдугаар сарын 18-нд эхлүүлэхээр боллоо.
Энэ шийдвэр дээд болон доод түвшний бүх лигийн багуудад хамаатай аж.
Тус улсын хөлбөмбөгийн дээд лиг “Сери А” долоон долоо хоногийн өмнө сүүлийн тоглолтуудаа зохион байгуулсан юм.
Хэдийгээр Италийн хөлбөмбөгийн холбооны зүгээс тавдугаар сарын 08-ны өдөр багуудын бэлтгэлийг эхлүүлэх товтой байсан ч Засгийн газрын гишүүд болзошгүй эрсдэлээс сэргийлэн 10 хоногоор сунгасан байна.
Хэрэв “Сери А” лигийн тэмцээн эхэлбэл ямар журмаар зохион байгуулах нь тодорхойгүй байгаа ч хоосон цэнгэлдэхэд зохион байгуулах, тамирчин болон зохион байгуулагчид хоорондын ойртох зайг тогтоох зэрэг олон боломжуудыг хэлэлцэж байгаа юм.
Италийн Засгийн газрын зарим гишүүд энэ улирлын тоглолтыг цуцлах саналтай байгаа ч эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа билээ.
Эх сурвалж: Fox Sports