КОВИД-19: Том Хэнкс вакцин бүтээх туршилтад оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс COVID-19 вирусний халдвар авсан анхны алдартнуудын нэг болсон билээ. Хэнкс Австралид Элвис Преслигийн тухай киноны зураг авалтад оролцож байгаад эхнэрийн хамт халдвар авсан. Тэд эдгээд сар өнгөрч байгаа бөгөөд биед нь эсрэг биет үүссэнийг саяхан мэджээ.

Ингээд Том Хэнкс гэргийн хамт коронавирусний эсрэг эм, вакцин бүтээх туршилтад сайн дураар оролцох болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top