РЦНК зуны эрчимжүүлсэн сургалтдаа урьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу бидний хэлж заншсанаар РЦНК нь ирэх намраас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах, хэлний бэлтгэл дамжаанд эхний жилээ суралцахаар шилэгдсэн хүмүүст болон орос хэлний мэдлэг, ярианы чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхнийг орос хэлний зуны эрчимжүүлсэн сургалтдаа урьж байна.

Эрчимжүүлсэн сургалтын хичээлийн хуваарь: Зургаадугаар сарын 8-24-нийг хүртэл долоо хоногт таван өдөр 9:00-12:20 эсвэл 13.00- 16.20 гэсэн сонголттой.

Суралцах хугацаа хоёр сар буюу 180 цаг

Бүргүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээний хуулбар, 3х4 цээж зураг нэг хувь авчирна.

Бүртгэлийг зургаадугаар сарын 5-ны өдрийг дуустал РЦНК дээр хийх юм.

Лавлах утас: 45-28-70

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Диди(66.181.161.38) 2020 оны 05 сарын 26

Баярлаа

0  |  0
Top