ОШУСТ-ийн 45 жилийн ой болно

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой энэ сарын 14-нд тохиож байна. 1976 онд нээгдсэн тус төв өдгөө Ази, Номхон далайн бүс нутаг дахь ОХУ-ын мэдээллийн хамгийн том төв юм.

ОШУСТ-ийн чухал зорилтын нэг нь Монгол Улсын иргэдэд орчин үеийн Орос орон, түүх, соёл урлаг, зан заншил, өв уламжлал, хүмүүсийн тухай мэдээлэл түгээн дэлгэрүүлэхэд оршино. ОШУСТ-ийг түшиглэн Монгол Улс дахь орос хэлний нээлттэй боловсролын институт, 31 мянган номтой номын сан, 210 мянган номтой ОХУ-ын Ерөнхийлөгчийн цахим номын сангууд ажиллаж, Олон улсын форум, семинар, уулзалт, төрөл бүрийн танилцуулга, Оросын урлагийн бүх салбарын шилдэг үзүүлбэрийг монгол үзэгчдэд хүргэх зэрэг олон үйл ажиллагаа явуулж байна.

Мөн ОШУСТ нь ОХУ-ын төсвийн хөрөнгөөр гадаадын иргэдийг Оросын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулдаг нэгдсэн операторын үүргийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Монгол, Орос хоёр улс найрсаг харилцааны олон жилийн түүхээр холбогддог. Монголын иргэд Орос орон, түүх соёл, хүмүүнлэгийн харилцааны хөгжлийг ямагт сонирхож ирснийг Улаанбаатар дахь ОШУСТ-ийн олон талт үйл ажиллагаа гэрчилнэ.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг болон ажилладаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top