БЗД-ийн РЦНК-н эргэн тойрон дахь ногоон байгууламжийг сүйтгэж 3500 м.кв талбайд барилга угсралтын ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор иргэд жагсаал зохион байгуулж, эсэргүүцэл зарласан билээ. Тэгвэл тэд энэхүү үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий зарим гишүүдэд албан шаардлага хүргүүлсэн бөгөөд тэрхүү албан шаардлагын хариу бичгийг есдүгээр сарын 21-нд ирүүлсэн байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба "Эдд энд эдд констракшн" ХХК-д хүргүүлсэн шаардлагадаа "Хэдийгээр энэхүү байршилд тус компанид зориулан газар эзэмших эрхийг өгсөн боловч, энэхүү шийдвэр нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж буй тул гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )