Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23



Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн арваннэгдүгээр хорооны Гачууртын ... тоотод оршин суух эрэгтэй хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, амьсгал хураасан байдалтай олджээ. Хэргийн тухай дуудлага оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Улмаар 14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний хий үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Хэргийн газраас улаан өнгийн газны лааз хураан, 29 кадр гэрэл зураг авч хавтаст хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.186.110) 2020 оны 06 сарын 23

ХАРАМСАЛТАЙ

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 06 сарын 23

Narcomano

0  |  0
Top