ӨНӨӨДӨР: Зээлийн хүүг бууруулах талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

11:00 цагт 

  • ЭМЯ шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-ыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийж, өнөөдөр мэс заслыг амжилттай хийсэн багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагт болно. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон үе, үеийн эрүүл мэндийн сайд, эмнэлэгийн удирдлагууд оролцоно. Холбоо барих: 93116060

12:00 цагт 

  • "Мишээл экспо" төвд “Барилга-Орон сууц 2020” үзэсгэлэн нээгдэнэ. 
     
  • Багш нарын орон сууцжуулах хөтөлбөрийн нээлт 44-р сургууль дээр  болж, эхний ээлжийн багш нарт байрны түлхүүр гардуулна.
     
  • Зээлийн хүүг бууруулах талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top