ӨНӨӨДӨР: Цэвэрлэх байгууламжийн шинэ төсөлтэй танилцана
07:30 цагт
- NCP байрны "COSY CLUB UB" ресторанд "АНУ, Монгол Улсын түншлэл ба Америкаас Монголын эдийн засагт үзүүлж буй дэмжлэг" өглөөний уулзалт, хэлэлцүүлэг болно. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески оролцоно.
09:00 цагт
- ГХЯ-нд яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга , ажилтнуудад зориулсан "Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах" сургалтын нээлт болно. Нээлтэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван оролцож үг хэлнэ.
09:30 цагт
- ХХААХҮЯ-наас энэ жилийн ургацын урьдчилсан дүнг танилцуулна.
10:00 цагт
- НОБГ МХГ НБОГ АБТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10:30 цагт
- Хот байгуулалт хөгжлийн газраас "Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх " талаар мэдээлнэ
11:00 цагт
- БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцана. Утас:88082470, 91119757
- ЭМЯ-наас “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ цахимаар хийнэ.
14:00 цагт
- Барилгын хөгжлийн төвд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимын нээлт болно. Холбогдох утас: 91119757, 88082470
Top
Сэтгэгдэл ( 0 )