ӨНӨӨДӨР: Дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна
09:30 цагт
- ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-ын ажилтай танилцана. Утас: 91014101
- Мөрдөн байцаах албаны байранд ЦЕГ, Дэлхийн зөн, JCI Mongolia хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно. Утас: 88096555, 99073888
11:00 цагт
- Нээлттэй нийгэм хүрээлэнд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох, дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг” болно. Утас: 99128391
12:00 цагт
- УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна.
- Нийслэлийн сонгуулийн хороонд нийслэлийн МАН нэр дэвшигчдийн материалаа хүргүүлнэ.
12:30 цагт
- “Интер оффис”-т Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 88116743
13:00 цагт
- УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол болно.
Top
Сэтгэгдэл ( 0 )