ӨНӨӨДӨР: "Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр"-ийн талаар мэдээлнэ
10:00 цагт
- БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
- Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд тус сургуулийн удирдлагууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- МУБИС-ийн А байранд "Судалгааны шинэ үзэл баримтлалууд: Туршлага солилцохуй" уулзалт болно.
11:00 цагт
- Чойжин ламын сүм музейд сонсголын бэрхшээлтэй иргэдэд түүхийн үзмэрүүдийг дохионы орчуулгатайгаар үзүүлнэ. Утас: 99931551
- ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ
12:00 цагт
- МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын “АЛТАН НОМ”-ын нээлт болно.Утас: 99080501
16:00 цагт
- Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай танилцана. Утас: 99094993, 91989890
Top
Сэтгэгдэл ( 0 )