ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр (2020.09.18) нийт 1408 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Нийт эмчлүүлэгсэд дундаас 59 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатанд шилжсэн ба одоогийн байдлаар есөн хүн эмчлүүлж байгаагийн долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүнд байна.
Өнөөдрийн хурлын үеэр чартер нислэгээр ирж, тусгаарлагдсан эх амаржиж, хүүтэй болсон талаар ЭМЯ-наас мөн мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )