БНХАУ-ын зарим мэдээллийн сайтад 2020 оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Хөх хотын чиглэлд үйлдсэн “Монголиан Эйрлайнс” компанийн ОМ-223 дугаартай нислэгээр ирсэн зорчигчдын таваас нь коронавирус илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-аас дараах албан ёсны мэдээллийг гаргалаа.
МЭДЭГДЭЛД,
"Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн.
Энэхүү нислэгийг "Боинг 767" маягийн агаарын хөлгөөр үйлдэж, “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан боловч Хөх хотод "Ковид-19" вирусний шинжилгээ авахад БНХАУ-ын таван иргэнээс халдвар илэрсэн байна.
Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас "Ковид-19" халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон.
МИАТ ТӨХК нь "Ковид-19" вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед зургаан сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн "Ковид-19" халдварын шинжилгээ өгч, бүгд ХАЛДВАРГҮЙ гарсан болно" гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
МИАТ-ынхан нэг муу хужаагийн ААН-н хүсэлтээр гэнэ шүү хэзээ байтлаа ТӨХК хувийн ААН хүсэлтээр нисдэг болчихсон юм бэ төрд байгаа хужаагийн эрлийзүүдийн хийж байгаа ажилдаа энэ төр засаг юу л хийгээд байна даа ер нь өмхий хужаануудын зангаараар явдаг болчихсон юм биш үү
Хужаа нарыг Оросоос Хөх хотруу Моннолын МИАТ зөөвөрлөдөг нь яаж байгаа юи бэ? Коммунист ёс суртахуун уу?
Монголын нэр хүндийг унагаах гэсэн Хятадын мэхэнд нь МИАТ орчихсон л юм байна даа. Хятад улс иргэдээ өөрийнхөө онгоцоор авах бүрэн боломжтой ш дээ. Хятад иргэдийг зөөх ямар хэрэг МИАТ - д байсан юм бол?
Яахаараа Миат пиздаа хужаа хог хятадыг зөөдөг юм хар вирус хятад өөрсдөө хог хүнээ зөөнө биз хужаа Миат болчихсон уу арай ч дээ юу хэлэх вэ? нэртэйгээр нь хужаа вирусыг хөхөөч хог ацнуудаа яахаараа ийм үлбэгэр дорой байдаг юм бэ?
Manaihnii ene tsuuragsad, svrjignegsediig yana aaa. Tiim yum boloogvi l bna shde
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгохын тулд хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37