Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр шинээр есөн хүнээс коронавиурсний халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 337 боллоо.
ХӨСҮТ-д өнөөдрийн /2020.10.24/ байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 25 хүн эмчлэгдэж байна. Тэдний 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Цар тахал гарснаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт 84710 хүн шинжилгээ хийжээ. Үүнээс 337 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд 312 хүн эдгэрээд байна. Үүнээс дөрвөн хүн ажиглалтад, гэрийн ажиглалтад найман хүн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бие нь хүндэвтэр биш биеийн байдал нь хүндэвтэр юм биш үү? Бие нь хүнд гэхээр хүнд жингийн covid 19-чин болчих гээд байна.
oruulj irsen hytaduudaas chin ilereed baiga ymuu
Ер нь анхаарах цаг ирлээ өвлийн хүйтэн томуу төст өвчин ихэсч байна Хүмүүс үнэхээрийн хайнга юм