Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.10.25/ ээлжит мэдээллээ өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Өнгөрсөн хоёр хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусний халдвар илэрчээ.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн халдвартай иргэдийн тоо 338 боллоо. Үүнээс эдгэрсэн 312 иргэн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 26 иргэн байна. Тэдний 20-ийнх нь биеийн байдал хэвийн, зургаагийнх нь биеийн байдал хүндэвтэр байна.