Улсын онцгой комисс өнөөдөр (2020.10.26) 14.00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн есдүгээр сард Онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулахаар болж, агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал мөн сунгасан юм.
Өнөөдөр болох УОК-ын хурлаар дээрх хугацааг сунгах эсэх, гадаадын улсаас иргэдээ татан авах арваннэгдүгээр сарын тусгай нислэгийн хуваарь зэргийг хэлэлцэх аж.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар зөөвөрлөж ирсэн тохиолдол 338-д хүрээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37