Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс ээлжит мэдээллээ хийж байна. /2020.10.26/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд ХӨСҮТ болон бусад салбар лабораториудад нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд, 1178 сорьцоос халдвар илрээгүй. 11 хүний сорьцоос халдвар илэрлээ. Тодруулбал, Монгол Улсын 8 иргэн, ОХУ-ын 3 иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүнээс халдвар илэрсэн. 23, 24-ний өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч болох ОХУ-ын хоёр иргэнээс халдвар илэрсэн. Энэ сарын 24-ний өдөр Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илэрсэн.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 339 болсноос 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 92 хувьтай байгаа. Эдгэрч, ажиглалтын хугацаа нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад найман хүн, сувиллын ажиглалтад гурван хүн байна. ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээ хийлгүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Орост байдал маш хүнд байгаа , манайх түр ч гэсэн Оростой хилээ тас хаавал дээр дээ, Мөн Щвропоос хүн авчирахаа 12 сар хүртэл тас зогсоохгүй бол баларч ж мэдэхээр байгаа шүү
Ene ovchinoos sergiileh hamgiin gol arga ni hol horio geed bhad. Gaduur mask zvvsen hvn odriin od shig l bn. Haniaj hutsuulaal yvtsagaaj bn.