Франкфуртаас ирсэн 14 настай хүүхдээс КОРОНАВИРУС илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Сүүлийн гурав хоногт Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол 11-ээр нэмэгдлээ.

Тодруулбал, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн  боомтоор орж ирсэн дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт найман хүнээс халдвар илэрчээ. Аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч болох ОХУ-ын хоёр иргэнээс халдвар илэрсэн бол аравдугаар сарын 24-ний өдөр Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илрээд байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 339 болсноос 312 хүн эдгэрч, өнөөдрийн байдлаар эдгэрэлт 92 хувьтай байна. 

Эдгэрч, ажиглалтын хугацаа нь дууссан 301 хүн байгаа бол гэрийн ажиглалтад найм, сувиллын ажиглалтад гурван хүн байгаа ажээ. ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээ хийлгүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top