Улсын онцгой комисс өнөөдөр (2020.10.26) хуралдаж, Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдлын талаарх нөхцөл байдлыг хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргалаа.
Хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргав.
Онцгой комиссын шийдвэрийг ирэх лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, баталгаажуулна.
Сануулахад, өнгөрсөн есдүгээр сард Онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулахаар болж, агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал мөн сунгасан байсан юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар зөөвөрлөж ирсэн тохиолдол 338-д хүрээд байна.
Сэтгэгдэл ( 8 )
Iimerhuuu sdakuud uhej dald oroosoi
Маскаа зүүгээгүй бол хариуцлага тооцдог болгоочээ
Халдварт өвчин судлалын Үндэсний вөвийнхээ НҮНИЙ нөөцийг бэлтгэх тала дээр Онцгой анхаарахгүй бол нөгөө хэд маань сөхөрч унана шүү
Маск зүүж байгаа хүн алга. Зах, банк, эмнэлэг, баар саваараа өөрсдөө яваад үзээч. Гудамжинд нус цэрээ хаядаг хэвээрээ бна. Өндөржүүлсэн бэлэн байдал гэж худлаа сүржигнэх шаардлагагүй.
Маск зүүхээ больсон бна.
odoo id veshvv..shinj temdeggvi hvn olon garch b.gaashvv
ЖДҮЧИДЭЭ БАРЬЖ ХОРИО. ХАМГИЙН ТҮРҮҮНД ШОРОНД ЯВАХ ЁСТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭН.
Энэ Я.Содбаатар чинь Шоронд байх ёстой хүн биз дээ одоо шадар сайд майд гэж солиорч явдаг цайрчихсан хулгайч