Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19” цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг томилгоожуулан, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан бол өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм.
Сургалтад тус аймгийн Онцгой комисс, гамшгаас алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах онол, практик хосолсон сургалтад хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )