КОВИД-19: Хоёр дахь давалгаа эхэлчихлээ гэж үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

КОВИД-19-ийн хоёр дахь давалгаа намраас эхэлнэ хэмээн шинжээчид таамаглаж байсан нь ёсоор болж, дэлхийн олон улс орнуудад халдварын тохиолдол нэмэгдсээр байна.

Халдварт цар тахлаас сэргийлэхэд чиглэсэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнгөрөгч долоо, наймдугаар сард нөхцөл байдал харьцангуй нам тайван өнгөрчээ. Харин есдүгээр сарын дунд үе болон сүүлч хавьд коронавируст халдварын шинэ тохиолдлуудын статистик үзүүлэлт  ахин огцом дээшилж, өнгөрөгч хаврын оргил үе дэх дээд хэмжээг хэд хэдэн удаа эвдэхэд хүрсэн байна.

Халдварт цар тахлын нэгдүгээр давалгаа энэ оны дөрвөөс есдүгээр сарын хооронд буюу ердөө гуравхан сарын хугацаанд хагас сая хүний амь насыг авч одсон жинхэнэ “цунами” болж, хамгийн хөгжингүй орнуудын эрүүл мэндийн системийг хүртэл “сөхрүүлэхэд” хүрсэн юм. Иймд дэлхийн ихэнх улс орнууд халдвараас сэргийлэх хатуу чанга хязгаарлалтуудыг тогтоож байгаад одоогоос хоёр сарын өмнөөс хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлсэн билээ.

Цар тахлын эхний давалгаа ихэвчлэн томоохон хотуудыг хамарч байсан бол одоогийн давлагаа хөдөө орон нутаг руу шилжиж, нэгдүгээр давлагаанд өртөөгүй байсан газруудад эхнийх нь болж таарч байна. Иймд олон улс орнууд орон нутаг, бүс нутгийн эрх баригчдад бие даан асуудлыг шийдэх эрх олгосноор зайлшгүй дайрах эдийн засгийн гарз хохирлыг багасгах, эмнэлгүүдэд хэт ачаалал үүсгэхгүйн тулд хөл хорионы ямар дэглэм хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийдэхээр болжээ.

Британид жишээ нь, “Гэрлэн дохионы” систем хязгаарлалтын гурван түвшнийг авч хэрэгжүүлж байна. Арга хэмжээнүүд хэр чанга байх эсэх нь коронавирусын аюулыг эрх баригчид хэрхэн үнэлж дүгнэснээс хамаарч байгаа аж.

Дээд буюу гуравдугаар түвшинг эхлээд зөвхөн Ливерпуль болон Ланкаширт зарлаж, тэндэхийн баар цэнгээний газрууд, казино, тоглоомын төвүүдийг хаасан байна. Дунд сургуулиуд, нийтийн тээвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан учраас хүмүүсийг ихэвчлэн явганаар, эсвэл унадаг дугуйгаар зорчихыг зөвлөж, зайлшгүй тохиолдолд “эрсдэлт бүсийг” давахгүй байхыг сэрэмжлүүлж байв. Хаагдсан барилга байшингууд доторх оршин суугчид хамт амьдардаг хүмүүсээс өөр хэнтэй ч уулзахыг хатуу хориглосон байна. Гадаа гудамжинд гэхэд, аюулгүйн зайг баримталсан тохиолдолд зургаагаас дээш тооны хүмүүс уулзах боломжтой аж.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас дээрх хязгаарлалтын арга хэмжээнд Том Манчестерийн оршин суугчид болох гурван сая орчим хүмүүс хамрагдаад эхэлжээ. Орон нутгийн зөвлөлийн дэмжлэгийг авсан хотын дарга Энди Бёрнэм  улс орныхоо засгийн газартай болон ерөнхий сайд Борис Жонсонтой нээлттэй сөргөлдөөнд орсон хэдий ч үр дүнд нь Вестминстер хотын иргэдийн хүсэл зоригийн эсрэг олон нийтэд таалагдаагүй шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

“Зөрүүд” Манчестерийг номхруулах Лондонгийн төлөвлөгөө хэрэгжих эсэх, тэдний хоорондын зөрчил сайн дураар төгсөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эрх баригчдын “жор” нь эрүүл мэндийн тогтолцоонд учрах эрсдлийг үнэлэхээс хамаардаг бол харин хорио цээрийн арга хэмжээг дагаж мөрдөх эсэх  нь хотын оршин суугчид тахлын аюулыг хэр өндөр үнэлж байгаагаас хамаарах  магадлалтай юм. Гэвч эдгээр үнэлгээнүүд нь зарим үед бодит байдлаас хүчтэй зөрөх аюултай гэж болохоор. 

Эргэлзээ хаанаас төрөх нь юуг харьцуулахаас хамаарна

Зөвхөн Ливерпульд ч бус, дэлхий даяар ахин тогтоогоод буй хязгаарлалтын дэглэмийн үндсэн шалтгаануудын нэг нь сүүлийн нэг сарын хугацаанд КОВИД-19-ийн халдварын тохиолдол огцом өссөн явдал юм.

Британид гэхэд, энэ аравдугаар сарын эхний хагаст өдөр бүр 15 мянга гаруй коронавируст халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байсан бол гурав дахь долоо хоногийн эцсээр бүр 25 мянга руу дөхөж очсон байна. Дашрамд дурдахад, өнгөрөгч хавар-зуны оргил үед ихдээ л зургаан мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэвч ийм их хэмжээний халдварын тохиолдол гарч байгаа хэдий ч өвчтөнд мэргэжлийн эмнэлгийн тусламж шаардагдахаар хүндрэлүүд эхний давалгааны үеийг бодвол харьцангуй бага гарч байгаа аж.

Өнгөрөгч хавар Британид ковидоор өвчилсөн 20 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэж байсан бол одоогийн энэ үзүүлэлт 3.5 дахин бага байгаа юм.

Москва дахь нөхцөл байдал

Тус хот дахь зураглал Баруун Европын орнуудаас ихээхэн ялгаатай харагдаж байна. Жишээ нь, халдварт цар тахал эхэлсэн үеэс хойш эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо өдөр тутмын шинэ тохиолдлуудыг давж гараагүй бөгөөд харин дөрөвдүгээр сарын сүүлчээр шинээр оношлогдсон тохиолдлын тоо огцом буюу 3.5 дахин нэмэгдсэн хэдий ч эмнэлэгт хэвтэгсдийн статистик үзүүлэлт эсрэгээрээ бага гарсан аж.

Өөрөөр хэлбэл, эмч нарын мэргэжлийн тусламж авах шаардлагатай хүнд өвчтөний тоо ес, аравдугаар сард гэхэд эхний давлагааны үзүүлэлтээс хоёр дахин бага байжээ. Есдүгээр сарын 14-нөөс аравдугаар сарын 14 хүртэлх хугацаанд халдварын шинэ тохиолдол Москва хотод зургаа дахин өссөн боловч тэдний тал хувь нь л эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Харин цар тахлын халдвараар нас барагсдын тоо сүүлийн долоо хоногт өдөр бүр 200 гаруйгаас буухгүй байгаа аж.

Коронавирусын хоёр дахь давлагаа өнгөрөгч хаврын “цунамигаас” ихээхэн ялгаатай байгаа бөгөөд эрдэмтэд урдын адил олон зүйлсийг түүн дотор тайлбарлаж чадахгүй байна.

Оксфордын Их сургуулийн анагаахын төвийн багш нар болох Карл Хенеган, Том Жефферсон нар шинэ коронавируст халдварын эсрэг хийх тэмцлийн зөв стратеги хэрхэн харагдах ёстойг одоогоор хэн ч мэдэхгүй байна хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suragch(203.91.115.37) 2020 оны 11 сарын 04

hiceelee haayaa haniad ihhsen tul hurdan haamr ym

0  |  0
Зочин(202.126.88.177) 2020 оны 11 сарын 02

Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан тархи угаалт худлаа мэдээлэл шүү.Огт тийм юм байхгүй бусад улс орнууд харинч хилээ нээж байна.Хөмөрсөн тогоон дотор бидний тархи сайн угааж байна.

1  |  0
х(103.57.94.75) 2020 оны 11 сарын 06

маск зүүх байтугай тамхи татаад ишээ ха хамаагүй газар шидэж бна шүлс нус цэрээ энд тэнгүй газар шороо бохирдоод муухай боллоо тамхины тухай хуулийг чангатгах хэрэгтэй бна шүү гудам талбайгаар явахдаа үнэр утаанд нь ухаан алдах шахах юм хүний өмссөн хувцас хунар үс толгойд тамхины өмхий үнэр шингээд бна гудамаар яваа тамхичидтай хатуу тэмц

1  |  1
Suragch(202.126.89.245) 2020 оны 11 сарын 02

HIceeele haaaya mnaaa angyn ihenh hvvhdd haniad hvrtsn bas mnaa surguuli halaaltgv

1  |  1
Иргэн(103.26.193.98) 2020 оны 11 сарын 03

Юун маск цаашай маск зүүж байгаа хүн нэг ширхэгч алга за тэгсэн хэрнээ Хятад аас өчнөөн хятад хүмүүс орж ирсэн гээд байдаг энэулсын онцгой комиссын хүмүүс ер нь ажилаа хийхгүй байгаан бишүү монголын ард түмэн тэгээд хэнд итгэх юм бэ төр байгаад хэрэг байхгүй юм бишүү зайл зайл

4  |  0
Зочин(103.10.21.29) 2020 оны 11 сарын 03

Манайхан МАСК ЗҮҮХГҮЙ байна .ТОМ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД МАСКТАЙ ХУДАЛДАГЧ нэг ч алга Нөгөө АРИУТГАЛ бүүр ч байхгүй ...АВТОБУСНЫ БУУДАЛ,АВТОБУСАНД юун зай барих вэ БАНК СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ бүгд л бөөн бөөнөөрөө ....ЗАМ ДЭЭР МАШИНУУД БӨӨНӨӨРӨӨ ...Энд тэндгүй л бөөн бөөнөөрөө БУЦААГААД ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ ЯМАР ВЭ ....ДЭЛХИЙ ДАХИНД ...ОЛОН УЛСАД байдал нэг л биш болоод байна ...АНХНЫ АВСАН АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВСАН НЬ ДЭЭР дээ....ЭМЯ ны сайд аа ТА ЯАГААД ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ БАЙНАА....ЯАСАН МЭДРЭМЖГҮЙ ЧИМЭЭГҮЙ САЙД ВЭ ....ХӨСҮТ ёстой нэг чадлынхаа хирээр ажиллаж б.на

13  |  0
Монгол(202.179.27.22) 2020 оны 11 сарын 02

Соvid 19 н 2 лахь давалгаанд монгол ч өртсөн байгаа. Халдвар тээгчдийн тор 340 д хүрсэн нь үүнийг батална. Бас нийгэмд алдсан ч юм шиг алдаагүй ч юм шиг мэдээлэл гараад байгаа. Ийм нөхцөлд алдсанаар нь бодож ард иргэд амны хаалтаа зүүж гараа угааж халдвараас сэргийлэх ёстой. Таны эрүүл мэнд таны гарт. Та өөрийгөө хамгаалахгүй бол аюулт халдварт өртөж арчигдаж алга болно өршөөл байхгүй.

6  |  1
matilda(197.234.221.219) 2020 оны 11 сарын 02

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

3  |  0
зочин(150.129.140.24) 2020 оны 11 сарын 02

сулруул гэж хашгирсаны балаг сулруулсны балаг байх оо

4  |  0
Top