ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 27 хүний наймынх нь бие ХҮНДЭВТЭР байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.10.30/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоногт нийт 1242 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Харин нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тухайн хүн нь 53 настай эмэгтэй. Ингэснээр батлагдсан тохиолдол 340, үүнээс 313 хүн эдгэрээд байна" гэх мэдээллийг өглөө.  

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар туссан нь тогтоогдсон 27 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 19 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Top