Т.Мөнхсайхан: Цар тахлыг дотооддоо алдаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ ээлжит бусаар хуралдаж Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг түр хаах шийдвэр гаргалаа. Тус боомттой хил залгаа нутагт халдварын тоо өсч байгаа тул уг арга хэмжээг авч байгаа аж. 

ЭМ-ИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:

-Дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал сайнгүй байна. Хил залгаа Орос улсад нөхцөл байдал сайнгүй байна. Халдварын тоо нэмэгдсээр байна. Цагааннуур Боршоо боомтын цаана халдварын тоо нэмэгдэж байна. Тиймээс хяналтаа сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Ачаа тээврийн жолооч нараас PCR шинжилгээ хийж эхэлсэн. Өчигдөр Цагааннуур боомтоор нэвтэрсэн хоёр жолоочоос халдвар илэрсэн тул боомтын хөдөлгөөнийг зогсоох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Иймд маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зай барихыг анхааруулж байна.

Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй. Бид тохиолдлын шинжилгээ хийж байгаа тул санаа зоволтгүй. Цагааннуурын хяналтыг сайжруулж байна. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа учраас хяналтаа сайжруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(59.153.114.29) 2020 оны 11 сарын 01

Ийм юмаар сайд хиылгээд яах ьэ. Чаддаг мундаг хүн их бхад

0  |  0
Зочин(103.10.21.29) 2020 оны 11 сарын 15

Алдаагүй бол МАШ САЙН ....Гэхдээ ДЭЛХИЙ ДАХИНД байдал хүндэрч эхэлсэн ...ЗГ т байдлыг танилцуулж ХУРДТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ ИРСЭН САНАГДАХ ЮМ ...МОНГОЛ улсын ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАС ТАНЫ МЭДЭЛД БАЙНА ...Хичнээн та мэргэжлийн байлаа гээд яах вэ дээ ...Мэдрэмжгүй удаан МЭДЭГДЭЛ ЯРИЛЦЛАГА хийхээс цаашгүй ...

1  |  0
Зочин(202.179.25.221) 2020 оны 10 сарын 31

За хуц хуц. Шөнө болгон урд хилээр нууцаар оруулж ирдэг хужаа нар чинь тараана биз!!! Тэр үед л олон юм яриарай мангар долдойнууд

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 10 сарын 30

Batalgaa ???

0  |  0
Top