ЭМЯ-наас цар тахлын талаарх ээлжит мэдээллээ цахим хуудсаар дамжуулж өглөө. Өчигдөрийн байдлаар батлагдсан тохиолдол 340 байсан бол өнөөдөр шинээр зургаан тохиолдол нэмэгдэж 346 бүртгэгдсэн байна.
Одоогоор 323 хүн эдгэрсэн, ХӨСҮТ-д 33 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа иргэдээс хөнгөн 24, хүндэвтэр есөн өвчтөн байна.