КОВИД-19: Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Тус аймагт өчигдөр (2020.11.02) тандалтын зорилгоор гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу сэжигтэй гарсан. Ингээд PCR шинжилгээ хийгээд хариу нь өнөөдөр өглөө (2020.11.03) гарсан ба сөрөг гарсан байна. 

Сануулахад, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомттой хиллэдэг ОХУ-ын нутагт коронавирус ихээхэн тархаж байгаа тул Улсын онцгой комисс тус боомтыг түр хугацаагаар хаасан. Харин явуулын авто лабораторийн баг 2020 оны аравдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 07-ныг хүртлэх хугацаанд Цагаануур авто боомтод ажиллах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top