ӨНӨӨДӨР: Гишүүд Эрүүл мэндийн даатгалын газрын ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

09:40 цагт 

  • БШУЯ-ны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

10:00 цагт 

  • НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887
  • “Holiday Inn” зочид буудалд "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

11:00 цагт 

  • ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11:30 цагт 

  • НЗДТГ-ын гадна талбайд иргэн Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт түгжрэлийг бууруулах шаардах бичиг хүргүүлнэ. Утас: 89897103
  • Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Утас: 51264124, 91197636

14:30 цагт 

  • УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтай танилцана.

15:00 цагт 

  • НЗДТГ-т НОСК, Тогтвортой санхүүжилтын хөгжлийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88104671

15:30 цагт 

  • Нээлттэй нийгэм форумын байранд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хурлыг шууд дамжуулна.

Төрийн ордонд

10:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:00 цагт 

  • Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал салбарын татварын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94999598

14:00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт 

  • “Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлнэ.

12:00 цагт 

  • Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд тус намын дүрмийн шинэчлэлийн талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top