ХӨСҮТ-ийн тусгаарлалтад байсан нэг иргэн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

ХӨСҮТ-ийн тусгаарлалтад байсан 61 настай иргэн элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ямар нэгэн байдлаар коронавирусний халдвар байгаагүй. Тухайн иргэн элэгний хорт хавдрын хүндрэлээр нас барсан" гэсэн тайлбар өглөө. 

Түүнчлэн тэрбээр "Баян-Өлгий аймагт коронавирусний эсрэг тандалтын шинжилгээ хийж байгаа. Нэг иргэнд коронавирусний эсрэг биет тодорхойлогдсон. Энэ нь зургаадугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаад, эмчилгээ хийлгээд гарсан хүн байсан" гэх мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top