ӨНӨӨДӨР: Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

09:00 цагт 

  • ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал  “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.

09:30 цагт 

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.
  • Новотел зочид буудалд "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ёслол болно. Утас: 88082470, 91119757

10:00 цагт 

  • Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

11:00 цагт 

  • Төрийн ордны баруун хаалганы дэргэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

12:00 цагт 

  • Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. Утас 99041398

13:00 цагт 

  • “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан нөлөөллийн ажил ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулиас эхэлнэ. Утас: 99736124 99543586

14:00 цагт 

  • МҮЭСТО-ны гадна талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагшын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. Утас: 99027019
  • ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах шалгалт Хангарьд ордноос эхэлнэ. Утас: 88038882

Төрийн ордонд

08:30 цагт 

  • Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагууд “COVID-19”-ийн сөрөг нөлөөг бууруулах тустай зээлийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

09:00 цагт 

  • УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт 

  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлнэ.

11:30 цагт 

  • Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт 

  • НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10:30 цагт 

  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт 

  • Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

12:30 цагт 

  • Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top