Беларус улсын хоёр жолоочоос КОРОНАВИРУС илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.06/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоёр хоногт 1068 хүнээс шинжилгээ авлаа. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал, тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч. Мөн Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн. Нэг сувилагчаас коронавирусний халдвар илэрсэн байна" хэмээн ярилаа. 

"Алтанбулаг" боомтоор орж ирсэн Беларусын ачаа тээврийн хоёр жолооч 30, 48 настай эрэгтэй бол аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигч 19 настай эрэгтэй байжээ. Харин дөрөв дэх тохиолдол болох эмэгтэй нь халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч ажээ. 

Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээллээ. 

Top