Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгчдөө орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байгаа гэсэн үг юм.
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байна.
Нөхцөл байдалтай уялдуулан "Алтанбулаг" чөлөөт бүсийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Улсын Онцгой комиссын зарим гишүүд өнөөдөр (2020.11.06) Сэлэнгэ аймагт ажиллаж, холбогдох албаныхантай хуралдан, "Алтанбулаг" боомтыг цаашид хэр хугацаанд хаалттай байлгах талаар хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зугаалж яваа биз