Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр (2020.11.07) дөрвөн асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тулгамдсан асуудлыг нь сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавихыг нийслэл, аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Алтанбулагийн боомтын ажилтай Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд нарын ажлын баг ажиллаж байна. Алтанбулагийн боомт хамгийн эрсдэлтэй бүс байгаа” гэж үзсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тус өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ч.Содбаатар хэлэхдээ "Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарч байгаа"-г мэдэгдсэн.
COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйл байхгүй юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл ( 11 )
Koroonoo chin ihseed bga uymuu tsetserlegee surguultain haagaachee
Surguuli tsetserlegee karntiilaachee
Zah hudaldaani tovood ylan guya hunsnii zahiin hudaldagch naruud mask zuumeer bga ym bgamdaa.
тэр ХӨСҮТ-ийн сувилагч гаднаас ирсэн юм уу дотроо алдчихаад энэ сод баатар юу яриад байна аа эсвэл бас өөр юм нуугаад байна уу
Худлаа сүрчигнэж Амаараа анхааруулаад болчихдог хэрэг үү, Хөл хорио тогтоосон юм бол тогтоосон шиг тогтоогоо ч Өөх ч биш Булчирхай ч биш шийдвэр гаргачихаад Сүрчигнээд байж болохгүй биз дээ\n
Маск яах вэ гол нь автобус дүүрэн хүн чихэодээд тэнд юун ралдвао хамгаалал. Бас хүнсний дэлгүүр саяхан говийн хямдралын оочeр шамбааралдаан хэтэрч байна үүнийг яах вэ.
Maskgui hund uilchilj baigaad ni hen hynalt tavih ym be? Shal ul bieleh ym yrih ym. Ooroo yvaad har l daa ! Ooriig chini olon baraa bologchoo daguulaad yvahiig chini haraad uilchilj bgaa gazariin bolon uilchiluulj bgaa humuus maskaa zuuj magadgui. Gehdee ted halaasnaasaa urchiigeed hav har bolchihson ym zuuh bh, ene bol unen. Avtodusand bol yrihiin ch hereggui. Amaa ch taglahgui urdaas haraad haniaj naitaagaad bh ni iheschee. Gargasan dhiideriinhee heregjiltend hynalt tavihgui bol tsaasan deer, zuragtaar huchneen heleed horson deer buuhgui /ul bielej/ baigaag shiidver gargagchid anhaaragtun!!
..энэ хараал идсэн ЖДУ-чин ам нь муруйчихаад унэндээ л сайхан ярьж бна да.голомтонд ажиддаж бсн сувилагч гаднаас ирсэн болж таарсан уу?.дотооддоо алдчихсаан..хашаатай хонь шиг хэдэн ардаа мон ч мунхруулах юм да..
\n\nМонгол Улсын Шадар Сайд Я.Содбаатарын төрсөн Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн ”Нама-Оч” ХХК нь 2019 оны 5 сараас 2020 оны 4 сар хүртэл ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 1 тэрбум 987 сая төгрөгний үнийн дүн бүхий ган хоолой нийлүүлжээ.\n
Маскгүй хүмүүст үйлчилж байгаа газруудыг торгох хэрэгтэй байна, ялангуяа дэлгүүрүүд үүдэндээ маскгүй хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй , тэгэхгүй бол хүмүүс сайн дураараа маск зүүх шинжгүй байна.\n
Дотооддоо алдаагүй гэж энэ нэг манлай ждүчин тун ч зовох юмгүй хэлж байна. Яг л ”та өөрийнхөө компаниар 2 тэрбумыг ждү сангаас зээлээд хувийн банк бусаараа угаачихсан байна шүү дээ” гэж асуухад займчуулж бултдаг шигээ. Энд уг нь хариуцлагын юм ярих ёстой. Монголчуудын хариуцлагагүй назгай байдал. Төрийн апаратын үлхгэр хайнга ажиллагаа. ”Танайх халдварыг дотооддоо тархаахгүй сайн барьж байна” гэж магтаж дуусаагүй байтал анхны тохиолдол гараад ирж байгаа биз? Энэ чинь бидний цөөхөн монголчууд шүү дээ. Энэ чинь л бид. Бидний мөн чанар. Яахаараа ч Солонгосоос ирсэн хүнээр өвчтэй хүн сувилуулдгийн