ШУУД: Сүүлийн гурав хоногт 12 хүнээс КОРОНАВИРУС илэрчээ

2020 оны 11 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (Covid-19)-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид 1816 хүний сорьцод шинжилгээ хийхэд 12 хний сорьцод коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:


Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тодруулбал, 31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэйгээс тусгаарлалтад байх сүүлийн хоногуудад вирус илэрсэн. 

Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс мөн коронавирус илэрсэн. 29 настай, эрэгтэй.

Арваннэгдүгээр сарын 7-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочид халдвар илэрлээ. ОХУ-ын иргэн, 59 настай эрэгтэй байсан. Өөрийнх нь үсэлтээр болон ОХУ-ын албаны хүмүүстэй харилцан тохиолцсоны үндсэн дээр халдвар рос жолоочийг буцаасан.

Арваннэгдүгээр сарын 8-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн хоёр жолоочид мөн халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн, 56 настай. Нөгөө нь 52 настай, эрэгтэй. Монгол Улсын иргэн байна.

Аравдугаар сарын сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирж тусгаарлагдсан гурван жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Гурваалаа Монгол Улсын иргэд. 30, 31, 33 настай хүмүүс байлаа.

ОХУ-ын нутаг дэвсгэрт, хилийн цаана Хиагтад буюу "Алтанбулаг" боомтын цаана хяналт ерөөсөө хийгдэхгүй байна. Энэ нь бидэнд өндөр эрсдэл болж байна. Хилийн цаана хяналт алга.

Аравдугаар сарын 24-нд Франкфурт - Улаанбаатарын онгоцоор ирсэн 229, аравдугаар сарын  24-нд Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 93, аравдугаар сарын 20-нд Сөүл - Улаанбаатарын онгоцоор ирсэн 256, Энэтхэг - Улаанбаатарын онгоцоор ирсэн 47, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256, аравдугаар сарын 18-нд Сөүл - Улаанбаатарын онгоцоор ирсэн 251, аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын 43 хүний давтан шинжилгээг хийлээ. Мөн аравдугаар сарын 17, 20, 24-ний өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 155 хүний давтан шинжилгээ, Тусгаарлалт, ажиглалтын байранд байгаа 88, тэдгээр байруудад үүрэг гүйцэтгэж ажилласан эмч, ажилчид болох 118 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар авсан. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиллаж байна. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийнэ. Бусад чухал шинжилгээг хийж, хянаж байна. 

Сайн дураар 56 хүн коронавирусний шинжилгээ өгсөн байна. Коронавирус илрээгүй. Мөн Тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авсан долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 84 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3, Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 2, Дундговь аймагт тусгаарлагдсан 37, Дорноговь аймагт тусгаарлагдсан 47, Булган аймагт тусгаарлагдсан 3 хүнд шинжилгээ хийсэн байгаа. 

Дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. 36, 42 настай ОХУ-ын хоёр иргэн эдгэрлээ. Хоёулаа эрэгтэй. Мөн аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 25 настай эрэгтэй, аравдугаар сарын 1-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй эдгэрлээ. 

Монгол Улсын хувьд батлагдсан тохиолдол 368 болж, 317 нь эдгэрээд байна. Эдгэрэлтийн хувь 88.

Бүх ажиглалт, тандалт дууссан 308 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 4, сувилалд 5 хүн байна. 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top