Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн байна. Шинээр 12 тохиолдол бүртгэгдэж, 368 боллоо. Үүнээс 317 буюу 88 хувь нь эдгэрсэн. 308 хүний бүх ажиглалт хяналт дууссан. Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэдийн нэг нь хүнд, долоо нь хүндэвтэр, 41 нь хөнгөн зэргийн байна. Сайн дураараа 54 хүн, тандалтын зорилгоор 7 хүн шинжилгээ өгөхөд коронавирус илрээгүй" гэв.
Сэтгэгдэл ( 0 )