ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

10:00 цагт 

  • МҮХАҮТ-д "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ.
  • ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. Утас: 99717977

11:00 цагт 

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.

15:00 цагт 

  • Эрүүл мэндийн хөгжлийн төвд Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөг  болно. Утас: 88027947

Төрийн ордонд

09:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

10:00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11:30 цагт 

  • “Үндсэн хууль” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.

12:00 цагт 

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15:30 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт 

  • Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлнэ.

11:30 цагт 

  • Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуулга хүргүүлэх талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top